Thursday, April 25, 2013

Автуусанд амьдрал өрнөжийн ш дээ хүмүүс минь

Автуусаа гэж сайхан шүү,,, Аан  хааяа автуусанд суугаад аялдын би. Аль очих газраа товлохгүй сайхан аялаж өгнө ш дээ. Аанха тээл нэг булан олж зогсчихоол хүмүүсийн аж амьдралыг ажаал гоё шүү. Автуусанд амьдрал өрнөжаам чинь. Айрр хайрлалцана дурлалцана, маргалдана, тоглоно наадна, зугаацна цэнгэнэ, ажил хэргээ бүтээнэ. Аан одоо чинь гар утсаараа л автуусан дотор ажил амьдралаа шийдчихдэг болцым байна шд

Wednesday, April 17, 2013

Адьяал идчихдэг охин байлаа би

Алимханыг бага байхад ээж бид хоёр зун болгон хөдөө эмээ өвөөгийнх рүүгээ явдаг байлаа. Айрр гоё цагаан идээн дээр гарах гэж тэр ш дээ. Анх очиж байсан үе минь санаад орчлоо. Алимхан нь тэр үед өлгийтэй байсын. Алимханыг хөхүүлчээд ээж хонинд яваад өгнө. Аан тээл би хоймрын орон дээр тарвалзаал хэвтээлийнэ. Алимханы чанх дээр өлгөцөн хэдэн тоглоомыг харж аан уун гэхээс өөр юмгүй жаахан амьтан байлаа

Thursday, April 4, 2013

Атаман эхнэр

Айлын бэр, эхнэр хүн байж уранхай жиинс, хүйсээ гаргасан майк, саравчтай малгайгаар гангарах хүүхэн. Алдрай үрээ тэврэн эх болох жирмээ хүн байж өндөр өсгийт дээр дүүхэлзэж, өөрийн биеэ ч тоолгүй бүжиглэн цэнгэж яваа хүүхэн. Амьтан хүний хэлснийг тоодоггүй, хэнэггүй нэгэн атаман эхнэр. Авааль нөхрөө барьж идэхээ шахна,,, Анхны шөнө эр нөхрөө алахаа шахсан атаман эхнэр