Thursday, April 25, 2013

Автуусанд амьдрал өрнөжийн ш дээ хүмүүс минь

Автуусаа гэж сайхан шүү,,, Аан  хааяа автуусанд суугаад аялдын би. Аль очих газраа товлохгүй сайхан аялаж өгнө ш дээ. Аанха тээл нэг булан олж зогсчихоол хүмүүсийн аж амьдралыг ажаал гоё шүү. Автуусанд амьдрал өрнөжаам чинь. Айрр хайрлалцана дурлалцана, маргалдана, тоглоно наадна, зугаацна цэнгэнэ, ажил хэргээ бүтээнэ. Аан одоо чинь гар утсаараа л автуусан дотор ажил амьдралаа шийдчихдэг болцым байна шд

Аанха зарим нэг залуу хосууд хайрлаж дурлаал, зарим хөгжилтэй алиа хүмүүс тоглож наадаал, хийх юмаа олж ядсан хүмүүс нь зугаацаал, ажлын хэнхэг болцон хүмүүс нь тэнд утсаар хэдэн цаг минут ч хамаагүй ажлаа яриалайна. Амьдрах гээл ядаал хүмүүсийн халаас уудлаж байгаа хүн ч байна цаана чинь. Аан би харин автуусны нэг буланд утсаар тоглонгоо энэ бүх өрнөжаагаа амьдралыг харж зогсоно ккк

Ажаад хараад жаахан зогсохоор инээд хүрнэ, бодолд орно, уур асна гээл янз янзын л юм болно. Ай автуусаа гэж,,, Ард түмний амьдралын нэгээхэн хэсгийг ямар нэгэн чимэггүйгээр үзүүлчдэг сайхан унаа шүү. Аанха хааяа ингэж явах гоё байдым. Аа гол нь урт гартнуудаас холхон байх хэрэгтэй. Аль тэгэхгүй бол хамаг юмаа тавиад туучиж мэднэ шүү хихи. Ай автуусаа гэж,,, Автуусанд амьдрал өрнөжийн ш дээ хүмүүс минь

No comments:

Post a Comment