Wednesday, April 17, 2013

Адьяал идчихдэг охин байлаа би

Алимханыг бага байхад ээж бид хоёр зун болгон хөдөө эмээ өвөөгийнх рүүгээ явдаг байлаа. Айрр гоё цагаан идээн дээр гарах гэж тэр ш дээ. Анх очиж байсан үе минь санаад орчлоо. Алимхан нь тэр үед өлгийтэй байсын. Алимханыг хөхүүлчээд ээж хонинд яваад өгнө. Аан тээл би хоймрын орон дээр тарвалзаал хэвтээлийнэ. Алимханы чанх дээр өлгөцөн хэдэн тоглоомыг харж аан уун гэхээс өөр юмгүй жаахан амьтан байлаа

Аа нэг удаа нааг чав чалдан чигээр нь орон дээр тавиад хэдэн тоглоом атгуулчаад яваад өгч дээ миний иж. Алимхан нь яахуу дээ ийш тийшээ харж тоглоомоо хазаж үмхэлж зугаатай л байсан байлгүй. Аан тэгээл нээх удалгүй иж минь ирж л дээ. Аанха тэгсэн чинь орой нь мань Алимханы гэдэс нь өвдөөд зогсоо зайгүй гүйлгэж,,, Аа гүйлгэх гүйлгэхдээ ув улаан адьяалаар тэр чигтээ гүйлгэж гэнэ шүү

Алимхан тэгсэн яасан байхнав ай,,, Алимханы яг дэргэд тавьцан байсан жижиг улаан адьяалыг идцэн байгаан,,, Аминдаа тоглоомоо зулгааж байхдаа миний гэдсэнд орцон тэр адьяалыг идцэн байж хөөрхий. Аадым бэ аадым, тэгцийн,,, Адьяал идчихдэг айхтар адтай охин байлаа би ккк. Айрр байгаан шүү энэ Алимхан. Адьяал идчээд юу ч болоогүй юм шиг тоглоол байжийдаг айрр байгаам ккк

Аан тээд дараа нь 2 жилийн дараа нээх гоё цэцэг навч дэлгэрсэн зун хөдөөдөө ирсийн. Алимхан нь тэр үед чинь ид хөдөлгөөнтэй сахилгагүй маамаа байлаа. Аа гэхдээ айрр сахилгагүй бишээ. Аав ээж, эмээ өвөө эднүүс нааг орны хөлнөөс уяад тавьчихдаг тэгээл би тэндээ хувиа борлуулж довоо шарлуулаал суужийдаг байв даа. Алимхан нь босоол явах гэхээр хөл уяатай болкуу.

Аан тэгээд ч эмээ өвөө хоёр зуухны хажууд хүрч ирчээд "Айй гахх шүү, ойртож болкуу" гээдийдэг байсымаа. Аанха тэгээл би орны хажууд уяатай суужийдаг, хааяа нэг шоргоолж явжаахаар нь гараараа алгадчаад эсүүл ам  руугаа хийчээл байжийдаг. Аан нэг удаа мань хүнд гар дэргэд байсан дэвхрэгийг хаа гуяар нь салгацаан байжээсэн гэжий шүү. Алимхаан болкуу шүү миний охин гээл иж хэлэнгүүт нь нээх сайхан инээчээл,,,

Аа тэгсэн мөртлөө нөгөө дэвхрэгээ идчингээ алдаал байжээдэг байсан гэжээнэ шд хихи. Аадым бэ аадым, би нь айрр атаман байсан. Алимхан нь царцаа, дэвхрэгийг юу ч болоогүйм шиг жижигхээн ходоод руугаа чулуудчихдаг байсан ккк. Айхтар атаман, агуу Алимхан байсан байгааз. Алимхан нь яаж шоргоолж ам руугаа хийж чаддаг байсан байнаа, одоо бодохоор айрр юмаа хихи

No comments:

Post a Comment